Skip to main content

Чамдаа

Чи миний хувьд одоо ч нандин

Магадгүй үүрд нандин
Надаас өөр хэн ч мэдэхгүй
Тэгж нандигнаж би чамайг сэтгэлдээ тээсэн
Нэг орж нэг гарч болдог
Энэ хаалга биш
Тиймээс нэг оруулсан
Гарна гэж байхгүй
Чи миний зүрх сэтгэл
Хүн гэдэг сэтгэлийн баталгаа
Чамайг би өмчилж байгаа юм биш
Чиний тухай бүхнийг
Чамтай холбоотой мэдрэмжүүдийг нандигнаж байгаа юм
Бороо зогссон
Одоо би уйлахаа больсон
Чиний тухай бодол уйтай ч
Гунигтай биш болсон
Тиймдээ чи нандин нэгэн л болж үлдсэн
Тиймээс нандин бодлоо өвөртлөөд
Тэртээх гудамж руу зүглэлээ
Чи минь ойлгоорой

Comments

Post a Comment

Popular posts from this blog

Хөх мэнгэт гэр бүлийнхэндээ...

(Би уг нь иймэрхүү бодлоо нэг их дэлгээд байдаг хүн биш л дээ,гэхдээ яахав бодогдоод бна...)

Намрын өдрүүд,,,

Дахиад л ирэх ёстой жамаараа намрын улирал ирж. Тэнэг улирал x(. Нарнаас, бас дэлхий тэнхлэгээ эргэдгээс болдгийму мэдэхгүй, хямардаг улирал. Нүдээ таглаад, буланд шигдээд ганцаараа уйтгарламаар болгодог мангар улирал. Юм юм бодогдуулдаг.. Уйлмаар болгодог.. Өвлийн эхэнд байдаг болохоор өвлийг авчирж байгаа буруутан ч юм шиг, дургүй хүргэсэн улирал..Яагаад намрыг буруутгаад байгаагаа өөрөө ч мэдэхгүй байна..Гэхдээ л тэнэг улирал!

,,Би шиврэн орох бороо,,

Би шиврэх бороо.. Тиймдээ ч би романтик зүйлст дуртай. Би бороон дуслуудаас бүрдэнэ. Тиймдээ ч би заримдаа сахилгагүйтэн инээлдэж, заримдаа дуугаа хураах дуртай. Би заримдаа бүрхэг, чив чимээгүй аадар болно. Мэдээж аадраас олон л хүн айдаг байх. Би заримдаа дулаахан, шиврэн орно. Тэр үедээ юу ч бодолгүй аз жаргалыг мэдрэх дуртай. Би мэдээж хаа сайгүй байгаад байдаггүй. Би таалагдахгүй бол бороо ордоггүй газар очсон ч болно, таны л асуудал. Шиврэн орох борооны чимээ хичнээн тайвшрал, бодролыг авчирдаг гээч. Бас түүний шинэ эхлэлийг даллан дуудсан тэр үнэр... Тиймээ, би бороо л байх байсан...