Skip to main content

Posts

Showing posts from 2011

,,,

Бороо шивэрнэ. Өтгөн манан дунд гүүрэн дээр. Хайр шингэсэн гэхдээ гунигтай царайгаар чи намайг чимээгүй ширтсэн. Юу ч хэлээгүй. Сүүлчийн ганц үнсэлт, "Хайртай" ч байхгүй чи тэр чигтээ чимээгүй одсон.........................

Намрын өдрүүд,,,

Дахиад л ирэх ёстой жамаараа намрын улирал ирж. Тэнэг улирал x(. Нарнаас, бас дэлхий тэнхлэгээ эргэдгээс болдгийму мэдэхгүй, хямардаг улирал. Нүдээ таглаад, буланд шигдээд ганцаараа уйтгарламаар болгодог мангар улирал. Юм юм бодогдуулдаг.. Уйлмаар болгодог.. Өвлийн эхэнд байдаг болохоор өвлийг авчирж байгаа буруутан ч юм шиг, дургүй хүргэсэн улирал..Яагаад намрыг буруутгаад байгаагаа өөрөө ч мэдэхгүй байна..Гэхдээ л тэнэг улирал!

,,,Нулимс""

Хүнд ер нь эцсийн нулимс гэж байдаг болов уу? Хэзээ нэгэн цагт нулимс дуусах болов уу?

Хөх мэнгэт гэр бүлийнхэндээ...

(Би уг нь иймэрхүү бодлоо нэг их дэлгээд байдаг хүн биш л дээ,гэхдээ яахав бодогдоод бна...)

,,Би шиврэн орох бороо,,

Би шиврэх бороо.. Тиймдээ ч би романтик зүйлст дуртай. Би бороон дуслуудаас бүрдэнэ. Тиймдээ ч би заримдаа сахилгагүйтэн инээлдэж, заримдаа дуугаа хураах дуртай. Би заримдаа бүрхэг, чив чимээгүй аадар болно. Мэдээж аадраас олон л хүн айдаг байх. Би заримдаа дулаахан, шиврэн орно. Тэр үедээ юу ч бодолгүй аз жаргалыг мэдрэх дуртай. Би мэдээж хаа сайгүй байгаад байдаггүй. Би таалагдахгүй бол бороо ордоггүй газар очсон ч болно, таны л асуудал. Шиврэн орох борооны чимээ хичнээн тайвшрал, бодролыг авчирдаг гээч. Бас түүний шинэ эхлэлийг даллан дуудсан тэр үнэр... Тиймээ, би бороо л байх байсан...