Skip to main content

Тэр...

Түүний тухай хэзээ ч бичиж,сэтгэгдлээ илэрхийлж байгаагүйм шиг бна. Лав тэр их олон төрлийн ааш авиртай. Заримдаа их л сайхан ааштай,эелдэг болчих нь.
 Уг нь бусадтай үргэлж л тэгж харьцахыг хүсдэг. Гэхдээ өдөр бүр нартай бдаггүйтэй адил тэр ч өдөр бүр тийм бж чаддаггүй. Заримдаа их эмзэг нэгэн болох хирнээ заримдаа маш хатуу,мөс шиг нэгэн ч юм шиг.Сэтгэл хөдлөлгү,зожиг,ганцаардмал...Гэхдээ үнэхээр тийм юм у гэхээр бас үгүй ээ.Бусдыгаа зөндөө санана,,,тэгээд өөрийхөө энэ бдалд шанална.Яагаад энэ бүх бдлыг шууд засч болдгүг мэдкү юм.




Үнэндээ би түүнийг одоо болтол сайн таниж амжаагүй л явна. Гэхдээ баттай мэддэг ганц зүйл маань тэр юу хүсч байгаагаа өөрөө ч мэддэггүй.Нэг зүйлийг маш их хүсч бснаа гэнэт л бүх юм биш юм шиг санагдаж,түүнээс салахын түүс...Тэгж байснаа нөгөөдөхөө дахиад л үгүйлээд эхэлнэ,,эсвэл өөр зүйлийг ч юм уу. Гэхдээ ч гол гол зүйлүүд дээр нэг бодолтой,тэдгээртээ үнэнч. Бусдыг гомдоохыг хүсдэггүй,бас инээхийг нь харах дуртай.Гэхдээ заримдаа энэ бүгдээс ядарч залхаад,нөгөө л хүйтэн зангаа гаргаж эхэлнэ. Сонин хүн шүү. Нэг бодлын хүчтэй юм шиг аяглах ч яг үнэндээ маш эмзэг,зөөлөн,дотроо уйлаад л явна. Нэг хүнийг зовоохгүй гэсэндээ тэр гаднаа уйлж чаддаггүй,уйлах нь их цөөхөн бас нууцхан болоод өнгөрнө.



Тэр амьдралд их хайртай,түүний сайн чанаруудын нэг энэ байх. Сэтгэлээр унах нь амархан ч 2,3минутын дараа "Заза,энэ бол жижигхэн л бэрхшээл" гээд буцаад л инээнэ.Магадгүй гудамжаар түүний инээмсэглэхийг нь цөөхөн харах ч тэр үнэхээр үнэн сэтгэлээсээ инээдэг юм шүү.Бас нэг сайн чанар нь,миний бодлоор тэр сайн сонсогч. Бусад хүмүүс түүнд итгээд түүнийг зоридогт нь юунаас ч илүү баярладаг. Гэхдээ өөрөө бусдад сэтгэлээ уудлаад байх нь багасчихсан.Магадгүй бусдыг залхаахгүй гэсэндээ тэгдэг биз.Яджийхад нэрэлхүү гэж жигтэйхнийг нь хэлэх үү.


Одоогийн бдлаар тэр өнгөрсөндөө амьдарч бх шиг санагддаг.Эргэж ирэхгүйгээр холдсон аз жаргадтай мөчүүд,дурсамжууд нь хэтэрхий сайхан учраас бодлоос нь гарахгүй.Заримдаа тэр цаг үеий нь санагдуулах үнэр гарах төдийд л аль хэзээний цаг хугацааны аялалаа хийчихсэн явж бна.Гэхдээ шинэ дурсамжууд хийх хэрэгтэйгээ мэдэрдэг.



Миний хэлсэн зүйлс бол зүгээр л нэгээхэн хэсэг нь. Зүгээр extreme талууды нь л дурьдсан хэрэг. Тэр тийм ч тамтгаа алдсан нэгэн ч биш л дээ,,,зүгээр л энэ хорвоогийн тоосыг хөдөлгөж бгаа хувь хүн...

Comments

Post a Comment

Popular posts from this blog

Хөх мэнгэт гэр бүлийнхэндээ...

(Би уг нь иймэрхүү бодлоо нэг их дэлгээд байдаг хүн биш л дээ,гэхдээ яахав бодогдоод бна...)

Намрын өдрүүд,,,

Дахиад л ирэх ёстой жамаараа намрын улирал ирж. Тэнэг улирал x(. Нарнаас, бас дэлхий тэнхлэгээ эргэдгээс болдгийму мэдэхгүй, хямардаг улирал. Нүдээ таглаад, буланд шигдээд ганцаараа уйтгарламаар болгодог мангар улирал. Юм юм бодогдуулдаг.. Уйлмаар болгодог.. Өвлийн эхэнд байдаг болохоор өвлийг авчирж байгаа буруутан ч юм шиг, дургүй хүргэсэн улирал..Яагаад намрыг буруутгаад байгаагаа өөрөө ч мэдэхгүй байна..Гэхдээ л тэнэг улирал!

,,Би шиврэн орох бороо,,

Би шиврэх бороо.. Тиймдээ ч би романтик зүйлст дуртай. Би бороон дуслуудаас бүрдэнэ. Тиймдээ ч би заримдаа сахилгагүйтэн инээлдэж, заримдаа дуугаа хураах дуртай. Би заримдаа бүрхэг, чив чимээгүй аадар болно. Мэдээж аадраас олон л хүн айдаг байх. Би заримдаа дулаахан, шиврэн орно. Тэр үедээ юу ч бодолгүй аз жаргалыг мэдрэх дуртай. Би мэдээж хаа сайгүй байгаад байдаггүй. Би таалагдахгүй бол бороо ордоггүй газар очсон ч болно, таны л асуудал. Шиврэн орох борооны чимээ хичнээн тайвшрал, бодролыг авчирдаг гээч. Бас түүний шинэ эхлэлийг даллан дуудсан тэр үнэр... Тиймээ, би бороо л байх байсан...