Хүнд ер нь эцсийн нулимс гэж байдаг болов уу? Хэзээ нэгэн цагт нулимс дуусах болов уу?
Хэн нэгэнд ийм юм тохиолдож байсан болов уу? Нулимс дуусчихлаа гэсэн чинь зүгээр л уйлж чадахгүй байгаа хэрэг байвал яах вэ? Амьдрал гэдэг эцэс төгсгөлгүй, үзүүр нь баригдахгүй асуултаар дүүрэн байдаг болохоор хэлэхэд хэцүү л юм. Гэхдээ нэг талаас бодоход нулимс бүхэн сүүлчийнх ч байж болох мэт. Дахиж хэзээ ч тэр нулимс гарахгүй болохоор сүүлчийнх нь л болж таарна. Ингэж улам бодох тусам нулимс үнэтэй юу, эсвэл нулимс гаргах болсон шалтгаан нь үнэтэй юу? Хариулт нь бүр олдохгүй. Тухайн шалтгаанаасаа л хамаарна. Гэхдээ хүн бүрийн хувьд сэтгэлийн шарх болсон тэр зүйлийнхээ төлөө урсгаж буй сүүлчийн нулимс байгаасай гэсэн хүсэл байдаг нь лавтай биз.
Хэрвээ ийм байдалд орвол, нулимсаа гамнаад байлгүй гарга гэж би зөвлөе. Урсах нулимстай чинь хамт сэтгэлийн шарх нимгэрэх ч байж магад. Хорвоо дээр орь ганцаар санагдвал чи ганцаар биш, хаа нэгтээ өөр хэн нэгэн ингээд уйлж л байгаа. Магадгүй энэ сүүлчийн удаа гарч байгаа нулимстайгаа шаналалаа үдээд, хатууж гэж хорвоо чамд ганцаар уйлах боломж олгосон ч юм билэв үү...

Хэн ч мэддэггүй... мэдсэндээ итгэж чаддаггүй асуултууд олон байх юм.
ReplyDeletehrn tme
ReplyDelete