Skip to main content

Хөх мэнгэт гэр бүлийнхэндээ...

(Би уг нь иймэрхүү бодлоо нэг их дэлгээд байдаг хүн биш л дээ,гэхдээ яахав бодогдоод бна...)

Манай гэрийхэн гэж дүлий, юм ажирдгүй, тайван нь дэндсэн хүмүүс байгаам шиг санагдахын. Ард нь гэр бүлийнхнийг нь дээрэлхэж, дээрэмдэж байхад урагшаа хараад зурагтаа үзээд л суугаад бна...
Амраг садан гэр бүлийн гишүүдийг нь харь холын аймар газар луу авч яваад байхад зурагтаа үзээд л суугаад бна...
Ээж, эгч, дүүг нь зэрэмдэглээд доромжилж байхад нөгөөх муу зурагтаа үзээд л суугаад бна...
Цөөхөн хэдэн хүнтэй гэр бүлийг нь хүйс тэмтэрч эхлээд байхад зурагтаа үзсээр л суугаад бна...
Арай ч дээ,, наад муу зурагтныхаа ардаас ховхроод жинхэнэ ёсоор амьдраач!!!! Нүдэн балай, чихэн дүлий явахын...

Comments

Post a Comment

Popular posts from this blog

,,Би шиврэн орох бороо,,

Би шиврэх бороо.. Тиймдээ ч би романтик зүйлст дуртай. Би бороон дуслуудаас бүрдэнэ. Тиймдээ ч би заримдаа сахилгагүйтэн инээлдэж, заримдаа дуугаа хураах дуртай. Би заримдаа бүрхэг, чив чимээгүй аадар болно. Мэдээж аадраас олон л хүн айдаг байх. Би заримдаа дулаахан, шиврэн орно. Тэр үедээ юу ч бодолгүй аз жаргалыг мэдрэх дуртай. Би мэдээж хаа сайгүй байгаад байдаггүй. Би таалагдахгүй бол бороо ордоггүй газар очсон ч болно, таны л асуудал. Шиврэн орох борооны чимээ хичнээн тайвшрал, бодролыг авчирдаг гээч. Бас түүний шинэ эхлэлийг даллан дуудсан тэр үнэр... Тиймээ, би бороо л байх байсан...