Дахиад л ирэх ёстой жамаараа намрын улирал ирж. Тэнэг улирал x(. Нарнаас, бас дэлхий тэнхлэгээ эргэдгээс болдгийму мэдэхгүй, хямардаг улирал. Нүдээ таглаад, буланд шигдээд ганцаараа уйтгарламаар болгодог мангар улирал. Юм юм бодогдуулдаг.. Уйлмаар болгодог.. Өвлийн эхэнд байдаг болохоор өвлийг авчирж байгаа буруутан ч юм шиг, дургүй хүргэсэн улирал..Яагаад намрыг буруутгаад байгаагаа өөрөө ч мэдэхгүй байна..Гэхдээ л тэнэг улирал!
Би шиврэх бороо.. Тиймдээ ч би романтик зүйлст дуртай. Би бороон дуслуудаас бүрдэнэ. Тиймдээ ч би заримдаа сахилгагүйтэн инээлдэж, заримдаа дуугаа хураах дуртай. Би заримдаа бүрхэг, чив чимээгүй аадар болно. Мэдээж аадраас олон л хүн айдаг байх. Би заримдаа дулаахан, шиврэн орно. Тэр үедээ юу ч бодолгүй аз жаргалыг мэдрэх дуртай. Би мэдээж хаа сайгүй байгаад байдаггүй. Би таалагдахгүй бол бороо ордоггүй газар очсон ч болно, таны л асуудал. Шиврэн орох борооны чимээ хичнээн тайвшрал, бодролыг авчирдаг гээч. Бас түүний шинэ эхлэлийг даллан дуудсан тэр үнэр... Тиймээ, би бороо л байх байсан...
Comments
Post a Comment