Skip to main content

Posts

,,Би шиврэн орох бороо,,

Би шиврэх бороо.. Тиймдээ ч би романтик зүйлст дуртай. Би бороон дуслуудаас бүрдэнэ. Тиймдээ ч би заримдаа сахилгагүйтэн инээлдэж, заримдаа дуугаа хураах дуртай. Би заримдаа бүрхэг, чив чимээгүй аадар болно. Мэдээж аадраас олон л хүн айдаг байх. Би заримдаа дулаахан, шиврэн орно. Тэр үедээ юу ч бодолгүй аз жаргалыг мэдрэх дуртай. Би мэдээж хаа сайгүй байгаад байдаггүй. Би таалагдахгүй бол бороо ордоггүй газар очсон ч болно, таны л асуудал. Шиврэн орох борооны чимээ хичнээн тайвшрал, бодролыг авчирдаг гээч. Бас түүний шинэ эхлэлийг даллан дуудсан тэр үнэр... Тиймээ, би бороо л байх байсан...

Ганц ч мөчийг алдмааргүй,,,I don't wanna miss a thing ^ ^

Зүгээр л амьсгалыг чинь сонсох гэж би сэрүүн байж чадна Аль хэдийн зүүдэндээ аялан Унтаж байхдаа инээмсэглэхийг чинь харах гэж би сэрүүн байж чадна Энэ л хоромдоо үлдэж би чадна Учир нь чамтай л хамт байх мөч бүр миний хувьд үнэ цэнэтэй

Тэр...

Түүний тухай хэзээ ч бичиж,сэтгэгдлээ илэрхийлж байгаагүйм шиг бна. Лав тэр их олон төрлийн ааш авиртай. Заримдаа их л сайхан ааштай,эелдэг болчих нь.