Skip to main content

3 дахь хаалга

..нэг хүн нэг удаа хүн үхээд ч амьдрал нь дуусдаггүй,дараагийн амьдрал нь үргэлжилсээр л байдаг гэж ярьж байсан. Гэхдээ нэг амьдралын хугацаанд ч олон амьдралыг үзэж болох мэт...

Ер нь миний амьдралд хамгийн их нөлөө үзүүлсэн нь тэр "Баяртай"-нууд л байсан мэт санагддаг. "Баяртай" болгоны дараа би дараагийн хаалга руу нэвтэрдэг юм шиг,,,
Эхний "Баяртай"-гийн дараа 2 дахь хаалга руу шилжих гэж их юм болж билээ, яг бүтэн сар уйлсан даа..Тэгээд л сургамжаа авч,ганцаардаж сурах хэрэгтэйг ойлгосонсон.
Харин одоо би 2 дахь хаалганы гадаа уйлаад сууж байна. 3 дахь хаалга руу орохын өмнөх үе шүү дээ. Энэ удаа уйлахаасаа уйлахгүйг илүү хичээж, уйлж байгаагаа бусдад харуулахгүйг илүү хичээсэн. Бусдаар өрөвдүүлэхийг хүсэхгүй ч,сайн сайхныг хүсэхийг нь сонсмоор байна. Тэгвэл л өөртөө зөвшөөрөл олгох гээд байдаг.
Энэ удаад авсан сургамж харин эсрэгээрээ ганцаардахгүй байж сурах байсан. Одоо ч арга эвээ гүйцэд олоогүй л байна. Арга эвээ олохоосоо илүү цааш хөдлөх командаа өөртөө өгч зүрхлэхгүй,хаалганыхаа гадаа уйлсаар сууна даа..
Цаг нь болохоор ирэх ёстой тэр "нэг л өдөр" гэдгийг, сэтгэл тайвширж амирлах ёстой тэр "нэг л өдөр"-ийг хүлээж тэвчихгүй юм.
Гэхдээ хамаагүй ээ, "нэг л өдөр" нь ирнэ гэдгийг мэдэж байна,,, "Нэг л өдөр 3 дахь хаалга руу орсон байх болно..."

Comments

Popular posts from this blog

,,Би шиврэн орох бороо,,

Би шиврэх бороо.. Тиймдээ ч би романтик зүйлст дуртай. Би бороон дуслуудаас бүрдэнэ. Тиймдээ ч би заримдаа сахилгагүйтэн инээлдэж, заримдаа дуугаа хураах дуртай. Би заримдаа бүрхэг, чив чимээгүй аадар болно. Мэдээж аадраас олон л хүн айдаг байх. Би заримдаа дулаахан, шиврэн орно. Тэр үедээ юу ч бодолгүй аз жаргалыг мэдрэх дуртай. Би мэдээж хаа сайгүй байгаад байдаггүй. Би таалагдахгүй бол бороо ордоггүй газар очсон ч болно, таны л асуудал. Шиврэн орох борооны чимээ хичнээн тайвшрал, бодролыг авчирдаг гээч. Бас түүний шинэ эхлэлийг даллан дуудсан тэр үнэр... Тиймээ, би бороо л байх байсан...

Хөх мэнгэт гэр бүлийнхэндээ...

(Би уг нь иймэрхүү бодлоо нэг их дэлгээд байдаг хүн биш л дээ,гэхдээ яахав бодогдоод бна...)