Skip to main content

Тэмдэглэлийн дэвтрийн ноорог

Өнөөдөр бол 2012.10.24. Дан тэгш тооноос бүрдсэн өдөр. Хүн гэдэг заримдаа хэтэрхий хачин зүйлсийг анзаарч, ач холбогдол өгөх нь бий шүү. Өдөр хоног өнгөрсөөр, цаг мөч улирсаар. Юу ч өөрчлөгдөхгүй байгаа мэт мөртөө юм бүхэн өөрчлөгдсөн мэт болжээ.

Өнөөдөр цаг хугацаагаар аялаад ирлээ. Хаа нэгтээ хаяж мартсан зүйлсээ эргэн саналаа. Муухай гэдэг нь энэ хүн, тийм схан дурсамжуудаа мартаад тоолгүй орхисон бх гэж. Тэр схан дурсамжуудыг хамт бий болгосон хүмүүсээс хөндийрсөн бх гэж. Хүн гэдэг нэг алхам урагшлахдаа хоёрыг хойноо үлдээгээд явдаг, түүнийгээ анзаардаггүй юм шиг. Бүхнийг санах гэж хичээхдээ бүгдийг мартсан байдаг...
Нэг үе тэднээс өөрийг мэддэггүй бсансан, нэг цагт тэднээс хол бгаадаа шаналан уйлж суусансан. Гэтэл.. ингээд хээвнэг, холбоо барихаас ч гэрэвшин суун бх гэж. Огт өөр хүмүүст итгэлээ өгч, огт өөр хүмүүсийг сонирхон огт өөр хүмүүс бдгийг мэддэг болчихсон сууж бх гэж. Гэхдээ ч юунд нь гайхахав. Амьдрал гэж, өөрчлөлт гэж ийм л бдаг хойно. Хамгийн мэргэн гэж хүндэлдэг цаг хугацаа надад харуулаад өглөө шүү дээ.
Энэ бүх зүйл санаа чилээдэг асуудал бхаа нэгэнт больжээ. Тэнэг охин одоо арай ухаантайвтар зүйлд бодлоо бэлчээх гэж хичээдэг болж. Өөрийгөө таних, мэдэх, түүнээс урьтаж өөрийгөө бгаагаар нь хүлээн зөвшөөрөх гэж хичээж сууна. Нэгэнт л нэг насны амьдрал гэдэг богинохоноос хойш, нэгэнт л намайг өнгөрөөд өгөхийн цагт мэдэж санах хүн тийм ч олон бхгүй бж мэдэх хойно өөртөө чухал асуудлыг шийдэх нь дээр юм шиг.
Өөрийгөө тодорхойлж, өөртөө тохирсон зүйлийг олж хийж, магадгүй түүгээрээ бусдад хэрэгтэй зүйл хийж, өөртөө зориулагдсан тэр хүнийг хайрлахыг л хүсч байна.
Мэдээж би алдар нэрийг хүсдэг, гэхдээ энэ бүгд хоосон чанар шүү дээ гэж өөртөө сануулахыг хичээж сууна
Өдөр бүр өөр өөр байдаг учир, өдөр бүр шахуу өөр өөр зүйл бодож өөр талаас юмыг харж суудаг болохоор маргааш ямар бхаа би мэдэхгүй бна. Өөрийнхөө бичсэн зүйлээ уншихад ч өөр хүнийг харж бгаа мэт болох юм. Би тийм олон дүртэй хүн үү, эсвэл би өөрийнхөө жинхэнэ дүрийг харахаас эмээдэг юм болов уу. Би өөрийгөө бдгаасаа огт өөрөөр төсөөлдөг юм болов уу.
Яг энэ цаг хугацаанд бол хэлж мэдэхгүй байна. Гэхдээ өдөр өнгөрөх тусам энэ бүхэн тодрон ирнэ гэдэгт би итгэдэг. Над шиг ийм хэцүү хүмүүс олон бдаг болов уу яадаг бол. Эсвэл над шиг юмыг түвэгтэй нүдээр хардаг хүмүүс гэх хэрэгтэй юм бол уу

Comments

Popular posts from this blog

Хөх мэнгэт гэр бүлийнхэндээ...

(Би уг нь иймэрхүү бодлоо нэг их дэлгээд байдаг хүн биш л дээ,гэхдээ яахав бодогдоод бна...)

Намрын өдрүүд,,,

Дахиад л ирэх ёстой жамаараа намрын улирал ирж. Тэнэг улирал x(. Нарнаас, бас дэлхий тэнхлэгээ эргэдгээс болдгийму мэдэхгүй, хямардаг улирал. Нүдээ таглаад, буланд шигдээд ганцаараа уйтгарламаар болгодог мангар улирал. Юм юм бодогдуулдаг.. Уйлмаар болгодог.. Өвлийн эхэнд байдаг болохоор өвлийг авчирж байгаа буруутан ч юм шиг, дургүй хүргэсэн улирал..Яагаад намрыг буруутгаад байгаагаа өөрөө ч мэдэхгүй байна..Гэхдээ л тэнэг улирал!

,,Би шиврэн орох бороо,,

Би шиврэх бороо.. Тиймдээ ч би романтик зүйлст дуртай. Би бороон дуслуудаас бүрдэнэ. Тиймдээ ч би заримдаа сахилгагүйтэн инээлдэж, заримдаа дуугаа хураах дуртай. Би заримдаа бүрхэг, чив чимээгүй аадар болно. Мэдээж аадраас олон л хүн айдаг байх. Би заримдаа дулаахан, шиврэн орно. Тэр үедээ юу ч бодолгүй аз жаргалыг мэдрэх дуртай. Би мэдээж хаа сайгүй байгаад байдаггүй. Би таалагдахгүй бол бороо ордоггүй газар очсон ч болно, таны л асуудал. Шиврэн орох борооны чимээ хичнээн тайвшрал, бодролыг авчирдаг гээч. Бас түүний шинэ эхлэлийг даллан дуудсан тэр үнэр... Тиймээ, би бороо л байх байсан...